ХАБЭАБО зохицуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны зорилго
Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн ХАБЭА багийн үйл ажиллагааг МУ хууль дүрмийн дагуу удирдан зохион байгуулах.
- Олон улсын стандартын шаардлагад нийцсэн үр нөлөө бүхий ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах.
- Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах.
- Нийт ажиллагсдыг ХАБЭАБО-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах.
- Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, ХАБЭАБО-н дотоод шалгалтыг тогтмол явуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах.
- Төслийн үйл ажиллагааны хүрээнд ХАБЭАБО-ны хяналт тавих.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны тайланг гаргаж, удирдлагад мэдээллэх.
- ХАБЭАБО-н дүрэм, журам, зааварчилгаанд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийх, ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах.
- ХАБЭАБО-н холбогдолтой бүх баримт бичгийг цэгцтэй, зохион байгуулалттайгаар бүрдүүлэх, хадгалах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
ХАБЭА хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллах мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- ХАБЭАБО-ны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх.
- ХАБЭА тухай хууль, бусад холбогдох эрх зүйн баримт бичиг, журам, тушаал шийдвэрийг мэддэг, тэдгээрийг ашиглаж аливаа асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай, бусдад энэ талаар сургалт, зөвлөгөө өгөх чадвартай байх.
- ХАБЭАБО-н холбогдолтой тайлан мэдээг гаргах, нэгтгэх, нэгтгэсэн тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх.
- Ажлын байрны осол, зөрчлийг судлах, бүртгэх тогтолцооны талаар маш сайн мэдлэгтэй, тогтолцоог хууль, эрх зүйн хүрээнд улам сайжруулж шинэчлэх чадвартай, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, тайлагнах талаар бусдад зөвлөх, сургалт хийх чадвартай байх.
- Гамшиг, онцгой нөхцөлд байдалд ажиллах журам, төлөвлөгөөг зохих дүрэм журмын дагуу боловсруулж, гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, энэ талаар бусдад сургалт хийж зөвлөгөө өгөх чадвартай байх.
- ХАБЭАБО-н холбогдолтой тайлан мэдээг гаргах, нэгтгэх, нэгтгэсэн тайлан мэдээнд үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх.
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр соёлтой, бусдыг итгэн үнэмшүүлэх чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
- Асуудалд бие даан үнэлэлт өгөх, зөв шийдвэр гаргах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах боломжтой, ачаалал даах чадвартай.
- 14/14 хураарийн дагуу ростероор ажиллах боломжтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.