Ерөнхий нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нягтлан бодогчдийг удирдлагаар хангах, чиглүүлэн ажиллах
- НББ-ийн стандарт болон хуулийн дагуу компанийн санхүү, татвар болон нийгмийн даатгалын тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, удирдлагад мэдээлэх, харьяа татвар, нийгмийн даатгалын байгууллагад тайланг хүргүүлэх, холбогдох системүүдэд тухай бүрд оруулах
- Компанийн өр авлагыг насжилтаар ангилан үүссэн өр, авлагыг барагдуулах ажлыг удирдлагад мэдээлэх, зохион байгуулах, авлага үүсгэхгүй байхад анхаарч, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэх.
- Борлуулалтын тайлан мэдээ, бараа материалын үлдэгдлийн мэдээ, барааны эргэц, насжилтын мэдээг өдөр, долоо хоног, сар, улирлаар тайлагнах
- Импортын барааны орлогыг авч, агуулахын үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэлийн ажилтан болон худалдааны зөвлөхүүдэд НББ болон санхүүгийн тооцооны чиглэлээр заавар чиглэл өгч ажиллах
- Бусад ажил үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл чиглэлээр мэргэжлийн их, дээд сургууль төгссөн
- Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны туршлагатай байх. Мэргэшсэн нягтлан бодогч бол өрсөлдөхүйц давуу тал болно.
- Тооцооны нягтлан бодогч болон нярав ажилтнуудыг зөв чиглүүлж, гүйцэтгэл гаргуулан ажиллах чадвартай байх
- Сүүлийн 3 жилийн хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа Монгол улсын татвар, тайлагналын системийн талаар бүрэн мэдээлэл мэдлэгтэй байх.
- SMART logic-ын санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай
- RETAIL борлуулалтын чиглэлээр ажилласан байх.
- Хариуцлагатай, цаг баримталдаг байх
Нэмэлт мэдээлэл
- Хамтдаа хөгжин дэвших эерэг найрсаг, залуу хамт олон хүлээж байна
- Ажилчдад зориулсан хямдралтай үнээр арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авах
- Жилийн эцсийн тайлангийн үеийн урамшуулал, тогтвортой ажиллах тусгай нөхцөлт гэрээ байгуулах боломж
- Жил бүрийн гадаад аялалын эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.