Санхүү, үйл ажиллагаа хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монголын Банкны Холбоо (Холбоо)-ны өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан явуулах, хяналт тавих
- Холбооны санхүү байдал, төсвийг хянах, санхүүгийн үйл ажиллагааны талаар тайлагнах, мэдээлэх
- Санхүүгийн тайлан балансыг цаг хугацаанд үнэн зөв гаргах, тайлагнах
- Татварын тайлангуудыг цаг хугацаанд үнэн зөв гаргах, тайлагнах
- Холбооны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа СТОУС-д нийцүүлэн хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, үйл ажиллагаанд мөрдүүлэх
- Санхүү бүртгэлийн программ хангамжийн хөгжүүлэлтийн саналыг гарган ажиллах
- Санхүүгийн эх үүсвэрийг үр дүнтэй удирдах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх
- Гүйцэтгэх удирдлагыг Холбооны санхүү, үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах
- Үйл ажиллагааны тайланг цаг хугацаанд үнэн зөв гаргах, тайлагнах
- Оффис менежер, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэх
- Аудитын хороо, Шагналын хорооны үүргийг хавсран гүйцэтгэх
Хүний нөөцтэй холбоотой ажил үүргийг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу хавсран гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил Ерөнхий эсвэл ахлах нягтлан бодогчоор ажилласан
- Харилцааны соёл, мэргэжлийн болон бизнесийн ёс зүйг баримталдаг
- Удирдах зохион байгуулах, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
Smart accounting санхүүгийн программ дээр ажилладаг бол давуу тал
Нэмэлт мэдээлэл
- Уян хатан цаг
- Гүйцэтгэлийн урамшуулал
- Хоол, унаа, утасны нэмэгдэл
- Хотын төвийн таатай оффис
- Эрч хүчтэй хамт олон
Өөрийгөө хөгжүүлэх боломжтой
Монголын Банкны Холбоо ГҮТББ нь 2000 онд үүсгэн байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын үүсгэн байгуулсан Холбоо юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТөрийн болон төрийн бус байгууллага, ОУБ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас+97699081142, 11-323581
Факс11-323581
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.