Барилга бүтээцийн зураг төслийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга бүтээцийн ажлын зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах
- Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан.
- Барилга угсралтын ажлын явцад зураг төсөл, зохиогчийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх
- Төслийн гэрээний биелэлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах, ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
- Барилгын хийцийн шийдэл, тооцоо хийх / Норм стандартын дагуу /
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилга бүтээцийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан бол давуу тал болно
- Зураг төслийн баримт бичиг боловсруулах, судалгаа харьцуулалт хийх, төлөвлөх, үнэлэх дүгнэх чадвартай
- Барилга бүтээцийн зураг төслийг мэргэжлийн төвшинд БНбД стандартын дагуу боловсруулах чадвартай
- Техник технологийн хөгжил дэвшилд суурилсан, орчин үеийн чиг хандлага бүхий оновчтой шийдэл гаргах
- Барилгын ажлын үе шат, технологийн талаар мэдлэгтэй
- Зураг төслийн мэргэжлийн программууд эзэмшсэн
- Англи хэлний мэдлэгтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
- Суралцаж, мэргэжлээрээ мэргэших чин хүсэл эрмэлзэлтэй, туршлага нимгэн байж болно. Мэргэшсэн болон зөвлөх инженерүүд дагуулж сургана.
- Хотын төвийн байршил
- Ажиллах таатай орчин
- Ажиллангаа суралцах, мэргэших боломж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.