ФЕРМИЙН ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Фермийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэвийн жигд ажиллуулах /ажиллах хүч, түүхий эд материал, хангамж, техник хэрэгсэл/
- Фермийн ажилтнуудад компанийн журам, зааврыг дагаж мөрдүүлэх, хяналт тавих, чиглүүлэх зааварчилгаагаар хангах
- Үхрийн хоногийн нэмэгдэл жинг нормын дагуу хангах, хяналт тавьж сайжруулах
- Фермийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, түүнтэй холбоотой ажлыг зохион байгуулах
- Тэжээлийн жигд холилт, үхрийн идэмжинд хяналт тавих, идэмжийн хүртээмжтэй байдалд хяналт тавих, сайжруулах
- Гадаад, дотоод харилцагч/Бэлтгэн нийлүүлэгчтэй харилцан ашигтай хамтран ажиллах;
- Хариуцсан албаны жилийн бизнес төлөвлөлт, үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, батлагдсан төлөвлөлтийн дагуу хэрэгжилтийг хангах, хянах, тасралтгүй сайжруулалт хийх
- Холбоотой тайлан мэдээ, хэрэгцээт нэмэлт судалгаа болон бусад нэмэлт ажил үүргийг удирлагаас өгөгдсөн хугацаанд хийж гүйцэтгэх, үнэн зөв мэдээллээр хангах, тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнээс дээш боловсролтой;
- Мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн чиглэлийн мэргэжилтэй;
- Үйлдвэрлэлийн менежментийн мэдлэгтэй байх;
- Ажлаа зохион байгуулах чадвартай, эерэг хандлагатай байх.
- Хэрэглээний болон оффисс, мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
УБГурил компанийн зүгээс танд дараах үнэ цэнийг санал болгож байна:
- Уян хатан цагийн хуваарь /07:30-09:00 цагаас сонгон ажилдаа ирэх/;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдаx;
- Таван Богд Группийн 7 төрлийн сонирхолын клубуудэд хамрагдаx;
- Жил бүрийн цалингийн өсөлт;
- Урамшуулалт цалин;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Удаан жилийн нэмэгдэл;
- Хоол, унааны хөнгөлөлт;
- Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө гэх мэт.
Бусад
Бусад
БайршилДархан хот
СалбарХАА, Байгаль экологи
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.