Ажлын байрны үндсэн зорилт
Компанийн авто машины бэлэн байдлыг хангах
Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт
Авто машины бэлэн байдлыг хангаж, оффисын үйл ажиллагааг жигд явуулахад дэмжлэг үзүүлэх
Ажлын байрны гол үйл ажиллагаа
1. Оффисын жолоочийн үүрэг гүйцэтгэх
2. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
3. Техникийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийлгэх, түүнд хяналт тавих
4. Гадуур гүйцэтгэх ажлын өмнө хаашаа явах тухайгаа тогтмол мэдэгдэх
5. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа/оффисын ажил/-нд туслах
6. Явах ажлын эхлэх, төгсөх хугацаа, километрийн заалт, захиалагчийн нэрийг тогтмол бичиж, бүртгэл/замын хуудас/ хөтлөх
7. Бичиг хэргийн бараа болон бусад материалыг захиалгын дагуу бүрдүүлэхэд туслах
8. Худалдан авалттай холбоотой баримт бичгийг цуглуулахад туслах
9. Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, үйлчилгээ, угаалгыг тогтмол хийж, цэвэр цэмцгэр байлгах
10. Гүйцэтгэх захирлын жолоочийн үүргийг гүйцэтгэх
11. Техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр шуурхай, аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэх
12. Төлөвлөсөн хугацаанд бэлэн байх
13. Бензин, тос, тослох болон цэвэрлэх материал, сэлбэг зэргийг урьдчилан захиалах, байгаль орчны цэвэрлэгээ, аж ахуйн болон олон нийтийн ажилд оролцох
14. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх
Боловсрол
Бүрэн дунд ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил
Жолооч, техникийн чиглэлийн мэргэшсэн үнэмлэхтэй
Туршлага
Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
Ур чадвар
Машин техникийн талаар зохих мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, ажилдаа нягт нямбай ханддаг
Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох дараах эрхтэй бол давуу тал болно
C, M, E
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.