Гал тогоо болон Заалны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний талаар зөвөлгөө өгөх;
- Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог хийх;
- Гал тогоонд түргэний хоолны бэлтгэл ажлыг хийх;
- Ажлын цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гадны зочидтой харилцах англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Үйлчилгээний байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
- Удирдлагын зүгээс тавьж буй зүй ёсны шаардлагыг хүлээн авч ажиллах;
- Харилцааны соёлтой, эелдэг нийтэч, хурдан шаламгай;
- Цаг сайн баримталдаг, хариуцлагатай байх;
Нэмэлт мэдээлэл
Манай байгууллага 10 гаран жилийн түүхтэй ресторан, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. 2-3 салбартай бөгөөд таныг түргэн хоолны салбартаа ажилд урьж байна. Таныг зааж сургаад авах бөгөөд таниас мэргэжил шаардахгүй юм.
Давуу тал:
- Ажилтнуудын унаа;
- Шим тэжээл болон эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан өдрийн хоол;
- Өөрт тохирсон цагийн хуваарийг багаар ярилцаж гаргах боломж;
- Ахин дэвших болож;
- Тогтвортой ажлын байр;
- Түргэн хоол хийх, тоног төхөөрмж ашиглах ур чадваруудад сургана;
- Урамшуулал болон илүү цаг олгоно.
Хаяг:
Сүхбаатарын талбаын урд зүгт байрлах Төв номын сангийн ард Гурван гол төв.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.