ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ (ОРЛОГЧ ЗАХИ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хоол үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааны эрсдэлийг үр дүнтэй удирдах, тогтвортой байдлыг хангах, компанийн эрсдэлийн бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах,
- Байгууллагын эрсдэлийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх
- Үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, бууруулах, хяналтын механизмыг хөгжүүлэх
- Олон улсын болон үндэсний хууль, стандарт, шаардлагад нийцсэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх
- Эрсдэлийн удирдлагын чиглэлээр байгууллагын удирдлагад зөвлөх, тайлагнах
- Эрсдэлтэй холбоотой гэнэтийн нөхцөл байдлын менежмент, эрсдэлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Байгууллагын даатгалын бодлого, хэрэгжилтийг хянах, оновчтой удирдах
- Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилтнуудыг сургах, соёл төлөвшүүлэх
- Санхүү, үйл ажиллагаа, аюулгүй байдал, хүний нөөц, мэдээллийн технологи зэрэг бүх салбарт эрсдэлийн үнэлгээ хийх, сайжруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, бизнесийн удирдлага, эрх зүй, менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Эрсдэлийн удирдлага, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай
- Менежер болон удирдах түвшний албан тушаалд ажилласан туршлагатай
- Олон улсын стандарт, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэгтэй (ISO 31000, HACCP, аюулгүй байдлын стандартууд гэх мэт)
- Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
- Харилцааны болон манлайлах ур чадвартай, багаар ажиллах чадвар сайтай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Таныг манай чадварлаг багийн нэг хэсэг болж, байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог шинэ шатанд гаргахад хамтран ажиллахыг урьж байна!
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.