- Хэрэглэгчдэд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг тайлбарлаж, зөв сонголт хийхэд нь туслах
- Aрьс арчилгааг ахисан төвшинд судалж хэрэглэгчид цогц зөвлөгөөг өгөх
- Дэлгүүрийн бараа материал, бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавин хариуцах
- Дэлгүүрээ цэгцтэй байлгах, лангууны өрөлт хийх
- Хэрэглэгчдийн онлайн группүүдэд идэвхтэй байх
- Бүтэн цагаар ажиллах боломжтой (7 хоногт 5 өдөр, ажлын 4 өдөр болон хагас бүтэн сайны аль нэгэнд ажиллана.)
- Бүтэн цагийн ажил тул оюутан боломжгүй.
- Арьс арчилгаанд сонирхолтой (нэн чухал)
- Тогтвор суурьшилтай ажиллах (1 жилээс дээш)
- Хүнтэй харилцах, хэрэглэгчийг сурган чиглүүлэх чадвартай, харилцааны зөв арга барилтай
- Хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй инээмсэглэл дүүрэн харилцаж чаддаг
- Дэлгүүрийн ажиллах цаг 11:00-21:00
*2025 оны 2-р сарын 24-ний өдрийг дуустал анкет хүлээн авна.
*Оффис дээр ирж анкет бөглөх боломжгүй, анкетыг шүүгээд тэнцсэн ажил горилогч нартай холбогдоно.
Цалин:
- Үндсэн цалин 1,600,000₮ (Дадлагажих хугацаа: 21 хоног. Энэ хугацаанд цалинг 80%-аар бодно.)
Жинхэлсний дараа:
- Хоол, унааны нэмэгдэл урамшуулал (230,000₮)
- Борлуулалтын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин (0-1,000,000₮)
- Ур чадвар, идэвхийн нэмэгдэл урамшуулал (0-300,000₮)
- 2025 оны 11 сарыг дуустал тогтмол бүтэн цагаар ажилласан тохиолдолд сар бүр 350,000₮ хуримтлал үүсэж 12 сард хамт олноороо гадаад руу аялах эрх үүснэ. Аялалд явахаас татгалзсан тохиолдолд хуримтлалаа мөнгөн хэлбэрээр авах боломжтой.
Бусад:
-Өөрийн хэрэгцээний арьс арчилгааны бүтээгдэхүүнээ онцгой үнээр авах боломж
- Салбарын ахлах, дэлгүүрүүдийн supervisor зэргээр өсөн дэвжих боломж
- Сар бүр хотын хамгийн орчин үеийн газрыг сонгон HANG OUT, төрсөн өдрийн урамшуулал зэрэг нэмэлт боломжууд
- Дэлхийн арьс арчилгааны салбарын трэндүүдийг цаг алдалгүй мэдээлж, мэдлэгжүүлэх орчин
- Хариуцлагатай байдал, зөв хандлагыг ил тодоор урамшуулах соёл
- МУ-ын хууль тогтоомжийн дагуу ажилтан төвтэй цалин бодолтын систем
- Хамтдаа хөгжин дэвших эерэг найрсаг, залуу хамт олон
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.