СЕРВИС ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны үйл ажиллагаанд ашиглах компьютер, програм хангамж, техник тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, бусад газар нэгжийн ажилтнуудад технологийн заавар зөвлөгөө, тусламж үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Монгол Улсын банк санхүүгийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, өндөр өсөлттэй ажиллаж буй Капитрон банкны хамт олонд нэгдэхийг урьж байна.
- Мэдээллийн технологи, мэдээллийн систем, компьютерын сүлжээ, электроникийн мэргэжлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Хэрэглээний болон системийн програм хангамж дээр ажиллах чадвартай байх;
- Дотоод сүлжээ зохион байгуулах, суурилуулах, сүлжээний төхөөрөмж дээр тохиргоо хийх;
- Багаар ажиллах чадвартай байх;
Тусгай шаардлага:
- Үйлдлийн системийн тодорхой мэдлэгтэй байх;
- Мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны ойлголттой байх;
- LAN, WAN сүлжээний мэдлэгтэй байх;
- Хариуцлага хүлээх чадвартай, ёс зүйн доголдолгүй, харилцааны өндөр соёлтой, үнэнч шударга, нягт нямбай.
- Түргэн шуурхай хурдтай ажиллах, ачаалал даах чадвартай байх, зөв хандлагатай байх.
Нэмэлт мэдээлэл
·Системийн хэмжээнд өрсөлдөхүйц, цаашид өсөх цалин урамшуулал,
·Банкны журмын дагуу олгогдох бүх төрлийн хөнгөлөлт, хангамжууд,
·Шинэ залуу хамт олон,
·Цаашид дэвших боломжтой карьер хөгжил,
·Шударга ил тод, нээлттэй соёл,
·Үндсэн цалин+Гүйцэтгэлээс хамаарсан нэмэгдэл цалин+Хоолны нэмэгдэл+Ажилласан жилийн нэмэгдэл
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.