Зочлох үйлчилгээний мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг хянах, заавар зөвөлгөө өгөх, удирдлагаар хангаж ажиллах
- Хамаарал бүхий компани болон төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, SOP буюу үйл ажиллагааны процессын хэрэгжилтэнд аудит хийх,
- Зочлох үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлж буй эсэхэд хяналт тавих
- Зочин угтах хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хянах
- Зочин болон захиалгатай холбоотой асуудлыг зохицуулах, шийдвэрлэх
- Нэгжүүдийн харилцан уялдаа холбоог хангаж ажиллах
- Захиалга, зочны өрөө байртай холбоотой бүх асуудлыг зохицуулах
- Өрөө үйлчилгээний цэвэрлэгээний стандартыг хэрэгжүүлэх, хянах
- Зочид буудлын өрөө үйлчилгээний сургалт орох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Зочлох үйлчилгээний бодлогын баримт бичиг боловсруулах, шинэчилэх
- Их дээд сургуулийг зочлох үйлчилгээний чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн байх
- 2 ба түүнээс дээш жил зочид буудалд ажилласан туршлагатай байх
- Зочлох үйлчилгээний стандарт, өрөө үйлчилгээний мэдлэгтэй
- Зочны асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвартай
- Англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй
- Бичгийн болон харилцааны өндөр соёлтой
- Тууштай ажиллах, өсөх тэмүүлэлтэй, санаачилгатай байх
Нэмэлт мэдээлэл
Улиралд 1 удаа орон нутагт байрлах төслүүдэд 2-3 хоног ажиллах боломжтой байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.