Сургалт зохион байгуулах:
Ажлын байрны аюулгүй ажиллагааны талаарх сургалт зохион байгуулах.
Шинээр ажилд орж буй болон дахин сургах шаардлагатай ажилтнуудад ХАБЭА-н сургалт явуулах.
Онцгой нөхцөлд (шинэ тоног төхөөрөмж, шинэ журам нэвтрэх, осол гарсан тохиолдолд) нөхөн сургалт хийх.
Сургалтын хөтөлбөр боловсруулах:
Байгууллагын онцлогт тохирсон ХАБЭА-н сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулах.
Хууль, дүрэм журамд нийцүүлэн сургалтын материалыг шинэчлэх, боловсронгуй болгох.
Мэдлэгийн түвшин үнэлэх:
Ажилчдын ХАБЭА-н талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх шалгалт, сорил авах.
Сургалтын үр дүнг дүгнэж тайлагнах.
ХАБЭА-н баримт бичиг хөтлөх:
Сургалтын бүртгэл, оролцсон хүмүүсийн судалгаа, гэрчилгээ зэргийг бүрдүүлж, хадгалах.
Тухайн сургалтын тайлан, үр дүнг удирдлагад танилцуулах.
Хяналт тавих, зөвлөгөө өгөх:
Ажилтнуудад ажлын байран дээр ХАБЭА-г хэрхэн мөрдөх талаар зөвлөгөө өгөх.
Аюулгүй ажиллагааны зөрчил илрүүлсэн тохиолдолд холбогдох албанд мэдээлэх, сургалт хийх замаар таслан зогсоох арга хэмжээ авахад оролцох.
Осол зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх:
Ажлын байрны ослын шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийж, сургалтын хөтөлбөрт тусгах.
Давтан осол, зөрчил гаргахгүй байхад анхаарах сургалтын арга барил боловсруулах.
Байгууллагын ХАБЭА-н бодлого, стратеги боловсруулахад оролцох
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.