ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, аж ахуйн ажлын үр дүнг дээшлүүлэх, төслүүдийн төлөвлөгөөг хангаж ажиллах
- Компанийн зүгээс явуулж буй төслүүдийн үйл ажиллагаанд оролцох, төслийн явцыг үнэлж, тодорхойлох ба төслүүдэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх, мөн төслийн бичиг хэргийн ажлыг хөтлөн гүйцэтгэх
- Хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслүүдэд шаардлагат зураг төслийг норм дүрмийн дагуу боловсруулах, орчуулах
- Төслүүдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцох, мөн гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээний хэрэгжилт дээр хяналт тавих
- Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл ашиглалтад хяналт тавьж хагас, бүтэн жилийн тооллого, тооцооны ажилд оролцох, хянах
- Тогтоосон цаг хугацаандаа чанартай хийгдээгүй ажлын үр дүнг бодитойгоор, шударгаар шинжлэн дүгнэж, цаг алдалгүй удирдлагад танилцуулан өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах, үр дүнг тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Халаалт, агаар сэлгэлтийн мэргэжил болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Windows, MS-Office, AutoCAD, Revit программыг ашиглах чадвартай;
- Инженерийн тооцоолол хийх чадвартай;
- Асуудал дүгнэх, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, илтгэх, материал боловсруулах, бусдыг сонсох чадвар, мэдээллийг товч тодорхой дамжуулах, бусдыг хүндэтгэн зөв боловсон харилцах;
- Гадаад хэлийг /Англи хэлийг голчлон/ ажил үүргээ гүйцэтгэх түвшинд эзэмшсэн байх;
- Ажлын ачаалал даах чадвартай, ажил, ажлын цагаа зөв хуваарилах чадвартай байх, илүү цагаар ажиллах боломжтой;
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.