БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Сайн барааг хэрэглэгч болон байгууллагын хэрэгцээнд тохируулан төлөвлөж, хөгжүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаатай холбогдон гарах нийлүүлэлтийн боломж, харилцагчийн судалгаа, санхүү, маркетинг, харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэх, шийдэл гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Гадаад худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи эсвэл Солонгос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Дүн шинжилгээ хийх, бичиг баримт боловсруулах, Үүрэг даалгавар бие даан гүйцэтгэх, тайлагнах чадвартай
- Борлуулалт худалдааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Шинэ төгсөгч байж болно
Нэмэлт мэдээлэл
АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР
Бидэнтэй нэгдсэнээр:
- Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин, Борлуулалтын дүнгээс хамаарсан бонус цалин, Унааны нэмэгдэл, Өдрийн хоол, бусад хуулийн дагуух нэмэгдлүүдтэй
- Ажилтны цайны газар, амралтын хэсэг, сургалтын өрөө, хувцас солих өрөө болон усанд орох хэсэг зэрэг ажилтанд шаардлагатай бүхий л орчинтой
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна, эрүүл мэндийн сайн дурын даатгалд даатгуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой
- Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10-15% хямдралтай дүнгээр авах эрхтэй
- Кареерийн өсөлтийг үргэлж дэмжиж, өсөн дэвших боломж ажилтан бүрт нээлттэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.