Хүний нөөцийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хүнийн нөөцийн менежерийн бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил үүргийн хүрээнд:
- Ажилчдын цаг бүртгэлийг хөтлөх, сар бүрийн цагийн тайлан гаргах
- Ажлын байрны зар бэлдэх, байршуулах
- Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөрийг хийж гүйцэтгэх
- Компанийн хүний нөөцийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлтийг хөтлөх
- Бизнес уулзалт, хурал зөвлөгөөн, сургалтын бэлтгэлийг хангах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх
- Ажилтнуудыг идэвхижүүлэх ажил зохион байгуулах
- Ажилтны хувийн мэдээллийн data үүсгэх, шинэчлэх баяжуулах
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр боловсруулах
- DYAMOND дээр ажиллах, цагийн бүртгэл гаргах
- Олон нийтийн болон идэвхжүүлэлийн ажлуудын зохион байгуулалтанд оролцох
- Ажилтнуудаас ирсэн өргөдөл хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх
- Бусад АБТ-д заасан чиг үүргүүд багтана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөц, бизнесийн удирдлага, боловсрол судлал, сэтгэл судлал эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Харилцааны өндөр ур чадвартай, багаар ажиллах чадвартай
- MS Office болон сургалтын платформууд дээр ажиллах чадвартай
- Бизнесийн байгууллагад сургалт, хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
-
Мэргэжлийн ур чадвар:
- Хүний нөөцийн удирдлага, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн үндсэн чиглэлээр 2-оос дээш жилийн ажлын туршлагатай
- Баримт бичиг боловсруулах бүрэн чадвартай
- Хөдөлмөрийн болон бусад холбогдох хууль эрх зүйн мэдлэгтэй.
Ерөнхий ур чадвар:
- Манлайлах
- Харилцах
- Зохион байгуулах
- Хамтран ажиллах өндөр ур чадвартай
Нэмэлт шаардлага:
-
Нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай
-
Нээлттэй, бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гарган зөвлөгөө өгөх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Өөрийн компанийн фитнесст үнэгүй хичээллэх
- Өөрийн компанийн зааланд сагс, волейволоор хичээллэх
- Найрсаг хамт олон, таатай уур амьсгал
- Гадаад улс руу аялал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.