МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Мэдээллийн аюулгүй байдлын стратегийг боловсруулах
- Компанийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны журам зааврыг боловсруулж батлуулах, хэвшүүлэх, хэрэгжилтийг хянах;
- Нэгжийн ажлын сар, жилийн төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан хянах, үйл явцыг шууд удирдлагад тухай бүр тайлагнах, чиглэл авах, гүйцэтгэлийг хянуулж, үнэлүүлэх;
- Компанийн гадаад, дотоод сүлжээний хяналт, аюулгүй байдлыг хангах, гүйцэтгэх
- Мэдээллийн технологи, аюулгүй байдлын бодлого, стандарт, журмуудыг боловсруулж, холбогдох дүрэм, журам ( ISO 27001 г.м)-ийг мөрдөж ажиллах
- Мэдээллийн технологи, Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, сул талуудыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, эдгээр эрсдэлийг үр дүнтэй бууруулах стратеги боловсруулах, хэрэгжүүлэх
- Security Architecture and Design: IT систем, сүлжээ, хэрэглээ, дэд бүтцийн бүрдэл хэсгүүдэд найдвартай архитектур, конфигурацийг зохион бүтээх, хэрэгжүүлэх
- Компанийн үндсэн бизнесийн үйл ажиллагааны онцлогийн дагуу цахим шилжилтийг үр ашигтай хийх;
- Мэдээлэл технологийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, програм хангамж, хяналтын систем болон бусад техник технологийн талаар зохих судалгааг хийх, нийлүүлэгч байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Програм хангамж, техник хангамж, сүлжээний инженер мэргэжилтэй;
- Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
- Дээд, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Техник технологийн хурдацтай өөрчлөгдөж буй цахим орчинд дасан зохицох
- Ажлыг цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэхэд хариуцлагатай хандаж алдаа дутагдалгүй үр дүнд хүрэх
- Бүтээлчээр сэтгэж, мэдээллийн технологийн шинэ боломжуудыг тодорхойлж, үйл явцыг хялбаршуулах, сайжруулах технологийг ашиглах
- Асуудалд дүн шинжилгээ хийх, учир шалтгааныг тодорхойлох, үр дүнтэй шийдэл боловсруулах
- Хамтран ажиллагчид, бизнесийн хамтрагчид, зөвлөхүүд зэрэг харилцагч талуудтай холбоо тогтоох, түншлэлийг бий болгож үр дүнтэй хамтран ажиллах
- Мэдээллийн техологийн багийг удирдан чиглүүлэх, манлайлах
- Зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх, боломжуудыг тодорхойлох, байгууллагын зорилгод хүрэх мэдээллийн технологийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
- Бизнесийн тасралтгүй байдлыг хангахын тулд аливаа эвдрэл гэмтэл, гамшиг тохиолдсон үед IT систем, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Үндсэн цалин +Улирлын бонус
Хотын А бүсэд байрлах шинэ тохиолог оффис
Ажлын уян хатан цагийн систем
Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа,
Ажилтны хөнгөлөлттэй зээлийн боломж
Ажилтны сайн сайхан байдлыг чухалчлах бодлого
20 саяын хамгаалалттай ажилтны эрүүл мэндийн даатгалд даатгуулах
Байгууллагын дэргэдэх ажилтны хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэгийн хөнгөлөлт
Гар утасны ярианы хөнгөлөлт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.