Продюсер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Бид бизнесийн ертөнцийг илүү сонирхолтой, хүртээмжтэй болгохын тулд нийтлэл, мэдээнээс гадна чанартай подкаст, богино видео контентуудыг бүтээж, хүргэдэг билээ.
Бид энэ аялалдаа туршлагатай, бүтээлч продюсерыг хайж байна. Та Lemon Press-н продюсерын хувьд видео контент бүтээх, богино видео эвлүүлэх, зохиол бичих, мөн подкастаа зочид урих зэрэг ажлуудыг хариуцах юм.
Та дараах зүйлс дээр ажиллана:
- Видео контент бэлтгэх, зураглаач болон дизайнеруудтай хамтран ажиллах
- Видео контентын зохиол бичих
- Зочид болон байгууллагуудыг контентуудад урих
- Баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой хамтран ажиллах
- Үзэгчдээс болон багийн гишүүдээс ирсэн санал сэтгэгдлийг тусган контентоо сайжруулах
- Видео контентын ерөнхий санаа, стратеги боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хийж буй ажилдаа сэтгэлээсээ ханддаг, идэвх санаачилгатай
- Adobe Premiere, Adobe After Effects дээр ажиллах өндөр чадвартай
- Өнгө тавих, контентын найруулгын мэдрэмжтэй
- Шинэ, шинэлэг, сонирхолтой бөгөөд таатай мэдрэмж төрүүлэх контентыг сэтгэлгээгээрээ бүтээх
- Цагийн менежмент сайтай, бүтээмжтэй ажиллах чадвартай
- Корпорац болон стартапын түвшинд харилцах харилцааны чадвартай
- Бизнесийн ертөнцөд болж буй үйл явдлыг анхаарч, сонирхон судалдаг
- Бизнесийн сэтгүүл зүйд карьераа урт хугацаанд хөгжүүлэх хүсэл, зорилготой
Нэмэлт мэдээлэл
- Урамшуулал: Үндсэн цалингаас гадна өдрийн унааны мөнгө, утасны төлбөр, ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой. Жилд 2 удаа бүтэн сарын цалинтай тэнцэх бонус цалингийн урамшуулалтай
- Төрөл: Бүтэн цагийн ажлын байр
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХэвлэл мэдээлэл, Медиа
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.