ДУУДЛАГЫН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хэрэглэгчдэд шаардлагатай тусламж үйлчилгээ, заавар зөвлөгөө өгөх, асуудлыг хүлээн авах, шалгах, илрүүлэх, шийдвэрлүүлэх, холбогдох ажилтнуудад цаг алдалгүй шуурхай мэдээллэх
- Хэрэглэгчдийн өгсөн мэдээлэл, асуудлыг шинжлэх, цааш тайлагнах, боломжтой техникийн тусламжийг зөвлөх, зөвлөгөө өгөх
- Хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний алдааг олж засварлах арга техник, мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх, харилцагчдыг илүү сайн дэмжих зорилгоор гүйцэтгэл, үйл явцыг сайжруулахад ажлыг удирдах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээлэл технологийн инженер, Мэдээллийн системийн менежмент болон Санхүү, нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй.
- Комьпютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн,
- Цаашид ERP системээр суралцаж, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй
-
Хэрэглэгчийн үйлчилгээний туршлагатай байх,
-
Асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах, манлайллын ур чадвартай
-
Аливаад эерэгээр ханддаг, харилцааны соёлтой байх
- Санхүү, нягтлан бодогч чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
БИДНИЙ ҮНЭЛДЭГ ЗАН ТӨЛӨВ:
- Хариуцлага ба итгэлцэл-Хуваарилагдсан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, бусдын итгэлийг даах
- Хамтын зорилгын ухамсар-Хувийн зорилгоо бус, багийн үр дүнд төвлөрөх хандлага
- Уян хатан байдал-Өөрчлөлтөд хурдан дасан зохицох, шаардлагатай үед өөрийн үүргээ өөрчлөх
- Харилцаа ба хандлага-Эерэг хандлагатай, харилцааны өндөр ур чадвартай, өөрийгөө хөгжүүлэхэд нээлттэй
- Логик сэтгэлгээ сайтай байх-Аливаа асуудлыг үндэслэлтэй, дэс дараалалтай, шалтгаан-үр дагаврын холбоогоор нь бодож шийдвэр гаргах чадвартай
БИДНИЙ САНАЛ БОЛГОДОГ ОРЧИН БА БОЛОМЖ:
- Аюулгүй ажлын орчин-Орчин үеийн, цэвэр тохилог шинэ оффис
- Ажил амьдралын тэнцвэр- Уян хатан цагийн хуваарь /07:30-09:30/
- Ур чадвартай хамт олон-Нэгэн зорилгын доор амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг, урам зоригтой залуу хамт олон
- Унааны нэмэгдэл-Илүү цагийн нэмэгдэл
- Сонирхлын клуб-Ажилтнуудын сонирхлыг дэмжих, урам зоригтой ажиллуулах, нэг хамт олныг бий болгох зорилгоор 13 сонирхлын клубыг бий болгосон
- Хувь хүний хөгжил-Veritech платформын хөгжүүлэгчийн суурь ур чадвар олгох АНХАН шатны сургалтын хөтөлбөр болон дотоод сургалтын хөтөлбөрүүд
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХарилцаа холбоо, шуудан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.