Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу хоол үйлдвэрлэлийн орчинд аюулгүй байдлыг хангах
- Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой журам, зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх
- Ажлын байранд аюулгүй байдлын сургалт зохион байгуулах
- Ажлын байранд аюулгүй байдлын үйл ажиллагааг хянах, үнэлэх
- Аюулгүй байдлын зөрчил, ослын мэдээллийг бүртгэх, дүгнэх
- Ажлын байрны эрүүл ахуйн аудит хийх, тайлагнах
- Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, материалын аюулгүй байдлыг шалгах
- Ажлын байранд эрүүл ахуйн стандартуудыг сахиулах, хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 1-2 жилийн туршлага
- Ажлын байранд аюулгүй байдлын стандарт, журамтай танилцсан байх
- Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
- Аюулгүй байдлын сургалт, хяналтын арга хэмжээг зохион байгуулах чадвартай
- Байгаль орчны эрүүл ахуйн стандартуудын талаар мэдлэгтэй байх
- Харилцааны чадвар сайтай, баг хамт олныг удирдах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
Нэмэлт мэдээлэл
Улаанбаатар хотоос 270 км зайд байрлах хоол үйлчилгээний газарт 20/10 ростроор байрлан ажиллана.
- Хоол, унаа, байрлах байраар хангана
- Ажлын гүйцэтгэлээс хамаарч цалин нэмэгдэнэ
Бусад
БайршилБулган аймаг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас80576122, 77770477, 88833420
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.