ХУУЛЬЧ /Төв оффис/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нийтийн эрх зүйн харилцаанд компани эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалах
- МУ-ын болон гадаад улсын хууль хяналтын байгууллагаас явуулж буй компани эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох
- Бизнесийн болон бусад байгууллагатай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
- Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн дүгнэлт боловсруулах, бусад нэгж хэсгийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Хуулчийн гэрчилгээтэй бол давуу тал болно
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Ажил мэргэжлийн хувьд хамт олондоо үлгэр жишээ, манлайлал үзүүлэх чадвартай
- Нийтийн болон хувийн эрх зүйн бүхий л төрлийн харилцаанд хууль хэрэглээний өндөр ур чадвартай байх
- Ажил үүргээ хэрэгжүүлэх чадвар, туршлагатай байх
- Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХууль, хуулийн үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.