Хөдөлгүүрийн инженер /Моннис сервис саппорт ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хөдөлгүүрийн оношилгоо, засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургууль төгссөн, Техникийн болон механик, хөдөлгүүр чиглэлээр мэргэшсэн
- Уул уурхайн тоног төхөөрөмжийн механик, дотоод шаталтат хөдөлгүүрийн чиглэлээр ажлын дадлага туршлага, засвар оношилгоо хийж байсан бол давуу тал болно.
- Хөдөлгүүрийн оношлогооны програмууд дээр ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай, тууштай ажиллаж хамтдаа өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
- Зөв хандлагатай, ажилсаг нямбай, заасан зүйлийг хурдан сурдаг, бие даан суралцаж мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй
- Хариуцлагатай, үнэнч шударга, элдэв муу зуршилгүй байх
- Харилцааны болон багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, 5 шар, Эрчим хүчний гудамж, Моннис Сервис Саппорт ХХК-ийн Лиебхэрр засвар, үйлчилгээний төв байр
Ажилчдын автобусаар үйлчилнэ.
Ажлын цаг: 8:00-16:30, ажлын 5 өдөртэй
Өдрийн хоолтой
Компанийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.