Захирлын туслах /Англи хэлтэй/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- 7 хоног бүрийн Даваа гарагийн захирлуудын зөвлөлийн хуралд оролцож хурлын протокол хөтлөх
- Захирлуудын зөвлөлийн хурлаас гарсан гол гол шийдвэрүүдийг тэмдэглэн авч тухай бүр мэдээллийг дамжуулах, шаардлагатай тохиолдолд календарь илгээж цаг хугацааг тодорхой болгон гүйцэтгэлийг хангуулах,
- Захиралтай зөвлөлдөн тухайн 7 хоногт болох хурлуудыг зарлах, хурлын ирцийг 100% байлгах үүднээс хурлын оролцогч нарт мэдээллийг түргэн шуурхай хүргэх
- Захирлын А тоот тушаал төлөвлөж гаргах, батлуулах, илгээх, хэрэгжилтийг хангуула
- Захирлын оролцох томоохон хэмжээний уулзалтуудад / хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурал, гадаад уулзалт/-д оролцох шаардлагатай мэдээлэл, судалгаа, шинжилгээг бэлдэж өгөх,
- Гадаад болон дотоодын хурал зөвлөгөөн, бизнес уулзалтуудыг зохион байгуулах /албан тоот төлөвлөх, визны материал бэлдэх, аяллын хөтөлбөр гаргах, нислэгийн билет болон зочид буудал захиалах
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Хуульч, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компанийн засаглалын талаарх мэдлэгтэй
- Компьютерийн програмууд дээр ажиллах бүрэн чадвартай
- Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй
- Ажлын байршил: Таван шар, 3-р сараас Яармагийн Нүхт рүү нүүнэ.
Нэмэлт мэдээлэл
Таныг үндэсний бүтээн байгуулагч Групп компанид ажиллахыг урьж байна.
Үндсэн цалин+хагас жил тутамд үндсэн цалинтай тэнцэх гүйцэтгэлийн урамшуулал+сар бүр хангамж /шатахууны талон+гар утасны хөнгөлөлт/+амт чанартай өдрийн 1,2-р хоол
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.