ТООСГОНЫ ҮЙЛДВЭРТ ТАЛБАЙН ИНЖЕНЕР /ДАРХАН-УУЛ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Талбайн инженер нь үйлдвэрийн барилга угсрах, суурь төхөөрөмж ажиллуулах, суурилуулах, арчилж тордох, засвар үйлчилгээг түргэн шуурхай хийж, хяналт тавьж зохион байгуулна.
- Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах төлөвлөгөө гаргаж ажиллах, үр ашгийн өртөг зардал, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
- Ажилчдын ажил үүргийг оновчтой зохион байгуулах.
- Удирдлагыг мэргэжлийн мэдээллээр хангах болон ажлын байрны тодорхойлолт заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.
- Үйлдвэрлэлийн чанарт хяналт тавьж , зөрчлийг арилгуулах ажлын явцын тэмдэглэл бүртгэл үйлдэх, тайлагнах ажлын гүйцэтгэлийг үнэлүүлэх.
- Үйлдвэрийн ажилчдын өдөр тутмын ХАБЭА-н зааварчилгааг өгч, хяналт тавьж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Үйлдвэр, уул уурхай, барилгын инженер, цахилгаан, механик мэргэжлээр бакалавр болон, түүнээс дээш зэрэгтэй ,
- Хяналтын инженер хийж байсан туршлагатай.
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах бүрэн чадвартай.
- Үйлдвэрлэлийн ажлын явцад үүссэн асуудлыг тухай бүр шийдэл гарган шийдвэрлэх.
- Угсралтын ажлын ачаалал даах чадвартай. Гүйцэтгэгчийн баг хамт олон удирдаж, угсралтын ажлыг гүйцэтгүүлэх мэргэжлийн арга барил эзэмшсэн, харилцааны өндөр соёл багаар ажиллах чадвартай байх
- ХАБЭА-н чиглэлээр өргөн мэдлэг, туршлагатай
- Уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр 3 жилийн туршлагатай
Бусад
БайршилДархан хот
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.