Ерөнхий тогооч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, гал тогооны дотоод дэг журам, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм хоол үйлдвэрлэлийн технологийн зарчмыг баримлаж ажиллах;
- Хоол, бүтээгдэхүүнээс дээж авах, устгах, хянах үйл ажиллагаа, ажилчидаас хоолны амт, чанартай холбоотой гарсан санал, гомдлыг судалж тухай бүр барагдуулж байх;
- Түүхий эд материалын хангалт нийлүүлэлт, зарцуулалтад хяналт тавих, ажилчидын сэтгэл ханамжид нийцсэн эрүүл чанартай хоолыг хүргэх;
- Хоолны жор, технологи боловсруулж мөрдүүлэх, технологийн карт боловсруулах, бүтээгдэхүүний амт, чанар, хадгалалтын аюулгүй байдалд хяналт тавих;
- Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэхэд шинэ санаа хэрэгжүүлэх, меню хөгжүүлэлтэнд анхаарах, орчин үеийн чиг хандлагыг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх
- Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцүүлэн ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журам, зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх
- АБТ дагуу ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: - Мэргэжлийн болон түүнээс дээш;
Мэргэжил: - Хүнсний технологич, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн сургуулийг дүүргэсэн;
Туршлага: - Ерөнхий тогоочоор ажиллаж байсан бол давуу талтай;
Тусгай шаардлага:
- Удирдан зохион байгуулах чадвартай;
- Хэрэглээний программын зохих мэдлэгтэй;
- Бичиг баримт боловсруулах чадвартай;
- Хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжтийн талаар мэдлэгтэй байх;
Бусад
БайршилЭрдэнэт хот
СалбарУул уурхай
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.