Сургуулийн хамтын ажиллагаа, түншлэлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх, мэдээ, мэдээллээр оролцогч талуудыг хангах, хамтын ажиллагааны бүртгэл, тайлан мэдээг нэгтгэх, гэрээ хэлэлцээр хийгдэх зохицуулалтыг хийн хамтын ажиллагааны оролцогч талуудыг холбож ажиллана.
✅ Мэргэжлийн мэдлэг-Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, боловсролын удирдлага, хууль, нийгмийн ухаан болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
✅ Харилцааны ур чадвар – Олон улсын болон дотоод байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хэлэлцээ хийх чадвартай
✅ Зохион байгуулалт, менежмент – Хамтын ажиллагааны уулзалт төлөвлөх, зохион байгуулах, тайлан боловсруулах чадвартай
✅ Гадаад хэлний мэдлэг – Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшин (бусад хэлтэй бол давуу тал)
✅ Технологийн ур чадвар – Microsoft Office, Microsoft 365, Canva ашиглах чадвартай
✅ Хувь хүний ур чадвар – Шинэ санаачилга гаргах, асуудал шийдвэрлэх, багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.