Сэлбэгийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн нийт техник тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, урсгал, дунд, их засварын ажилд шаардлагатай сэлбэг бараа материалын захиалгыг цаг хугацаанд нь хийж, биелэлтэд хяналт тавьж техникийн бэлэн байдлыг хангах
- Өдөр, сар, улирал, жилээр сэлбэг бараа материалын төсөв гаргаж, татан авалт хийх, сэлбэг нөөцийн бүрдүүлэх
- Уурхайн хэмжээнд гарч байгаа эвдрэл гэмтлүүдийг бүртгэн судалж, тайлан гаргах, бичиг баримт үйлдэх, эвдрэлийн судалгаанд дүгнэлт хийж тайлагнах
- Удирдлагаас өгсөн бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженер болон Санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Уул уурхайн салбарт механик, төлөвлөлт, сэлбэгийн мэргэжилтнээр 3-с дээш жил ажиллах туршлагатай байх
- Техник тоног төхөөрөмжийн сэлбэг захиалга хийх, эд ангийн нэршил, ажиллах зарчим ойлгодог байх
- Санхүүгийн тооцоо, төсөв, тайлан хийх чадвартай байх
- Техникийн ном гарын авлага ашиглах чадвартай
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн ашиглах, эзэмшсэн байх
- Техникийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны ур чадвар сайн төлөвшсөн байх
- Багаар болон бие даан ажиллах чадвар байх
- Бичиг баримт боловсруулах ур чадвар байх
Нэмэлт мэдээлэл
ГАА-т уртын ээлжийн зохицуулалтаар ажиллах
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.