Герман Хэлтэй Боловсролын Зөвлөх (хагас цагаар ажиллах)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Тус ажлын байрны онцлог нь бүтэн цагаар оффис дээр заавал ажиллах шаардлагагүй зарим тохиолдолд зайнаас ажиллах боломжтой. Цалингийн хувьд тогтмол биш, хийснээр нь тохиролцоно. Тиймээс дээрх нөхцлүүд нь таны хувьд боломжтой гэж үзсэн тохиолдолд анкетаа илгээнэ үү.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Германы хамтран ажилладаг сургуулиуд, байгууллагуудтай и-мэйл болон утсаар харилцах
- Германд боловсрол эзэмшихтэй холбоотой зөвлөгөө мэдээллээр үйлчлүүлэгчээ хангах
- Германы их дээд сургууль, коллежд элсэх болон виз мэдүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Эрэлт хэрэгцээтэй хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгт оролцох, зохион байгуулах
- Байгууллагын дотоод үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох
- Герман хэлний бичгийн болон аман орчуулга хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Байнга үйлчлүүлэгчтэй харилцах учраас харилцаа сайтай, асуудалд уян хатан хандах, шийдэл гаргах чадвартай байх шаардлагатай
- Герман хэлний өндөр мэдлэгтэй /бичгийн болон ярианы түвшинд/
- Монгол хэл дээр бичих, найруулах чадвар сайтай байх
- Интернэт, компьютерийн хэрэглээний чадваруудыг эзэмшсэн байх
- Бичиг баримт боловсруулах, ярих, илтгэх ур чадвартай байх
- Бие даан ажиллах, ачаалал даах чадвартай байх
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежемент сайтай
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байрны онцлог нь бүтэн цагаар оффис дээр заавал ажиллах шаардлагагүй зарим тохиолдолд зайнаас ажиллах боломжтой. Цалингийн хувьд тогтмол биш, хийснээр нь тохиролцоно. Тиймээс дээрх нөхцлүүд нь таны хувьд боломжтой гэж үзсэн тохиолдолд анкетаа илгээнэ үү.
Зайнаас ажиллах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлГэрээт/ Зөвлөх
Холбоо барих
Утас7755-4090, 8804-4090, 8604-4090
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.