Байгууллагын суурь бүртгэлийн үндсэн системийн шинжилгээ, төлөвлөлт, нэвтрүүлэлт, хөгжүүлэлтийн үйл явцыг хариуцах
Системийн шаардлагыг бизнесийн хэрэгцээтэй уялдуулан тодорхойлох, техникийн болон функциональ шаардлага боловсруулах
Систем нэвтрүүлэх болон шинэчлэл хийх төслүүдэд оролцох, хэрэглэгчийн шаардлагыг бүрэн ойлгож, шийдэл санал болгох
Одоогийн ажиллаж буй системүүдэд шинжилгээ хийх, сайжруулалтын санал боловсруулах
Системийн процессын зураглал гаргах, хэрэглэгчийн заавар, баримт бичиг боловсруулах
Бизнес болон хөгжүүлэлтийн багуудын хооронд гүүр болж, үр ашигтай мэдээлэл солилцоо, уялдааг хангах
Шинэ систем нэвтрүүлэх үеийн тест хийх, сургалт, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх
Системийн ажиллагаа, интеграц, мэдээллийн урсгалыг зохицуулах, хяналт тавих
Мэдээллийн технологи, программ хангамж, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн
Суурь бүртгэлийн үндсэн систем (core system) нэвтрүүлж байсан, эсвэл хариуцан ажиллаж байсан бодит туршлагатай
Банк, санхүүгийн байгууллагад систем болон процессын чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Бизнес процесс болон мэдээллийн системийн уялдаа холбоог ойлгох чадвартай
Төслийн багт ажиллаж байсан туршлагатай, системийн шаардлагыг бүрдүүлж, баримтжуулах чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй (техникийн баримт бичиг унших, бичих, харилцах чадвартай)
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.