ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэмжээнд гарч буй хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагаануудыг дэмжин ажиллах, ажилтнуудын хүсэлт, чөлөө зэрэг асуудлуудыг холбогдох удирдлагуудтай нь хамтран шийдвэрлэх, удирдлагуудад мэргэжлийн зүгээс зөвлөх, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
- Хэлтсийн хэмжээнд гарч буй баримт бичиг, тушаал, чөлөөний хуудас зэрэг хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг бичиг баримтуудыг боловсруулах, удирдлагуудаар хянуулах, батлуулах, батлагдсан баримт бичгийг хэлтсийн холбогдох ажилтнуудад хүргүүлэх
- Хүний нөөцийн систем дээр хүний нөөцийн бүхий л мэдээллүүдийг оруулах, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах, засварлах, бүртгэх, цагийн баланс болон бусад холбоо бүхий программ дээр ажиллах шаардлагатай хүний нөөцийн үйл ажиллагаануудыг хамран хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн чиглэлээр, үүнээс хөдөлмөрийн харилцаа функц дээр ажилласан туршлагатай
- Аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас ханддаг, ёс зүйтэй
- Холбогдох хуулийн мэдлэгтэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.