ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг санхүү бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих
- Харилцагчийн тооцоог бүртгэж харилцагч байгууллагуудтай төлбөр тооцоо нийлж, өглөг авлага барагдуулж, нөат-ийн тулгалт хийх
- Эд хариуцагч нарын ажилд хяналт тавьж, холбогдох тайлан, тооцоог цаг тухайд нь авч ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай. Уул уурхайн компанид ажиллаж байсан бол давуу тал болно.
- Санхүүгийн программ дээр ажиллах чадвартай /Смарт програм/
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Үндсэн хөрөнгө, бараа материалын тооцоон дээр ажиллаж байсан байх
- Уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Манай компани нь газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Тооцооны нягтлан бодогч нь УБ болон нөхөн сэргээлтийн кемпэд ээлжийн зохицуулалтаар ажиллана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.