Ачаа вагон хүлээлцэгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компаниас батласан Ачих буулгах цогцолборын үйл ажиллагааны журам, процесс диаграмтай танилцаж, түүнийг мөрдөж ажиллана.
- Тооцооны кассирын өгсөн үүрэг даалгавар, заавар зөвлөмжийн дагуу гаалийн хяналтын бүсэд явагдах өдөр тутмын үйл ажилгааг зохицуулан зохион байгуулж ажиллана.
- Кранчин, оосорлогч, ачигч нарын ажлыг хуваарилах, биелэлтэнд нь хяналт тавих. Ачаа олголтын байдалтай уялдуулан кранчин, оосорлогч, ачигч нарын ажлыг жигд хуваарилан зохицуулж удирдана.
- Гаалийн хяналтын бүсийн 1, 2-р салаа зам дээр тавигдсан хөдлөх бүрэлдэхүүн, түүн дээрх чингэлэг, машин, техникүүд, задгай болон битүү ачааны баглаа боодол, тэдгээрийн лац, ломбо бэхэлгээг нэг бүрчлэн шалгаж, бичиг баримт, акттай тулган хүлээн авч вагон ба авто машин дээрээс буулгах, зориулалтын талбай дээр тавиулах.
- Чингэлэг болон ТИР автомашинаар ирсэн түүвэр илгээлтийн ачаа олголт, ачилтыг хариуцах
- Хайрцаг сав нь эвдэрсэн, баглаа боодол задарсан, лац, ломбо тасарсан зөрчил илэрвэл кассир болон төмөр замын ачаа вагон хүлээлцэгчид /АВХ/ яаралтай мэдэгдэж, хамтран акт үйлдэж буулгана.
- Ачаа бараанаас нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч дээж авахаар бол гаалийн улсын байцаагчид мэдэгдэж ачаа чингэлэгийг онгойлгож дээж авч, дараа нь гаалийн хяналтын ломбоор лац тавина.
- Кассирын бичсэн нэвтрэх, зөвшөөрлийн дагуу битүү ба задгай болон чингэлэгтэй ачааг аюулгүйн бүсэд байрлуулан гаалийн улсын байцаагч, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч, хүлээн авагчийг байлцуулан онгойлгож коридор гаргах, задалж үзүүлэх бэлтгэлийг хангаж бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж тоолон биетээр үзүүлж хүлээн авагчид хүлээлгэн өгнө.
- Техник, ачаа чингэлэгийг гаалийн улсын байцаагч нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нарт шалгуулж, зөвшөөрсний дараа кассир ачаа хүлээн авагч нар зөвшилдөн ачаа чингэлэг ачих авто машиныг тогтоох ба ГХБ-д дарааллын дагуу оруулж, ачих буулгах ажлыг гүйцэтгэнэ.
- 7-10 хүн удирдан зохион байгуулж ажиллах тул удирдах чадвартай байх
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Бакалавар зэрэгтэй
2. Удирдан зохион байгуулах чадвартай
3. Пүүлэгч-н чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай.
4. Ачаа вагон хүлээлцэгчийн сургалтанд суусан, эсвэл төмөр замын байгууллагат ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
1. Өдрийн хоолтой
2. Илүү цагийн нэмэгдэл олгоно
3. Ажлын өдөр- /Даваа-Баасан/
4. Ажлын цаг- /09:00-18:00/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас94990191, 318329
Факс976-318125
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.