ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ-ХАРИЛЦАГЧИЙН ТУСЛАХ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дэлгүүрийн үйлчлүүлэгч, худалдан авагч нарт бүтээгдэхүүний бүрэн мэдээллээр хангах
- Харилцагч нарт дэлгүүрийн үндсэн заал болон үнэ цэнтэй бүтээгдэхүүн байрлаж буй заалны хэсгийг танилцуулж бүтээгдэхүүн сонгоход туслах
- Харилцагч, худалдан авагч нарын асуудалд шийдэл олох, асуулт, лавлагаанд түргэн шуурхай хариулах
- Бүтээгдэхүүний үнийн мэдээлэл, шошго зэргийг тогтмол хянаж, үнэд өөрчлөлт орсон бол нэн даруй арга хэмжээ авах
- Бараа бүтээгдэхүүний өрөлт хийх, дэлгүүрийн тавилга, шүүгээг хоосон байлгахгүй тогтмол хянах
- Харилцагч бүтээгдэхүүн худалдан авахад бэлэн мөнгөөр болон картаар төлбөр тооцоо хийх
- Шинэ бараа бүтээгдэхүүн хүлээн авч, илүүдэл барааг агуулахад хадгалах
- Бүтээгдэхүүний буцаалтыг хариуцаж ажиллах
- Дэлгүүрийн бүх бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж судлах ба борлуулалтад ашиглах
- Харилцагч, худалдан авагч нарт найрсаг, эерэг үйлчилгээ үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Багаар ажиллах ур чадвартай байх
- Өөрийгөө хөгжүүлдэг, бусдад үлгэр жишээч байх
- Борлуулалт, ашиг орлого өндөрсгөж байсан түүх, туршлагатай бол давуу талтай
- Компьютерийн ур чадвар өндөр байх,
- Microsoft Dynamics дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин+Борлуулалтаас хамаарсан урамшуулал сар тутамд
- Эрүүл мэндийн даатгалын багц
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
- Оройн ээлжний унааны зардал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.