Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол экспресс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХАБЭА-н ажилтан

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн хэмжээнд ХАБЭА –н  тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА), байгаль орчныг хамгаалах талаар хууль, журмыг биелүүлэх, тэдгээрт нийцүүлэн байгууллагын дотоодод мөрдөх журам, заавар боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтэнд хяналт шаардлага тавих
  • ХАБЭА –ны асуудал хариуцсан зөвлөл,  үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс байгуулж ажиллуулах   
  • Ажлын байруудад ХАБЭА-н хяналт шалгалт хийх, түүний мөрөөр залруулах, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Ажилтнуудад ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах
  • Аюулгүй ажиллагааны зааварчилга, зөвлөмжийг өгөх, зааварчилгааг тодорхой давтамжтай өгч хэвшүүлэх
  • Ажлын байруудад болон дотоод мэдээллийн сувгуудаар ХАБЭА-ны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, мэдээллийг тогтмол шинэчлэх
  • Эрүүл аюулгүй ажлын байрыг дэмжихтэй холбоотой арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдийн үйл ажиллагаанд оролцох, сурталчлах  
  • Эрүүл, аюулгүй ажлын байртай холбоотой зан үйлийн эерэг өөрчлөлтийг дэмжин идэвхжүүлэх, урамшууллын систем бий болгох, хэрэгжүүлэх
  • ХАБЭА-н журмын дагуу Зөвлөлийн нарийн бичгийн үүргийг гүйцэтгэнэ.

 

  • ХАБЭА-н шаардлагад нийцсэн ажиллах орчин, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох чиглэлээр:
  • Ажлын байруудын эмх цэгц, тав тух, ариун цэвэр, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагын гадаад, дотоодод  аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх
  • Ажлын байруудын гэрэлтүүлэг, агааржуулалт, галын аюулгүй байдлын шаардлага хангуулах, хяналт тавьж, холбогдох арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэх
  • Ажлын байруудын хөдөлмөрийн нөхцлийг  мэргэжлийн байгууллагаар шалгуулах, дүгнэлт гаргуулах, дүгнэлтийн мөрөөр холбогдох арга хэмжээ авах
  • Ажилтнуудыг ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн хэрэглээнд хяналт тавих, ажлын тусгай хувцсыг угааж цэвэрлэх, ариутгахтай холбоотой ажлыг зохион байгуулах  
  • Машин механизм, тоног төхөөрөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл авах, баталгаажуулах, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагааны шаардлага хангуулахтай холбоотой ажил үүргийг бүхэлд нь хариуцах 
  • Химийн хортой, аюултай бодис, материалыг тээвэрлэх, зайлуулах, устгах үйл ажиллагааг байгаль орчинд хор нөлөөлөлгүйгээр, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн явуулдаг байдалд хяналт тавих, стандартыг хангуулах, тайлагнах
  • Харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллах, хяналт тавьж, үл тохирлыг арилгуулах арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэх, тайлагнах
  • Ажилтнуудыг стандартын шаардлага хангасан амрах, хооллох болон ариун цэврийн өрөө, тасалгаагаар хангах, тэдгээр нь эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавих, ариутгал халдваргүйтэл  хийлгэх
  • Ажлын байрны аюултай бүс болон тоног төхөөрөмжийн аюултай хэсгүүдэд анхааруулах тэмдэг, дохиолол, санамж тавих
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, газардуулга болон газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах
  • Ажилтнуудын эрүүл  мэндийг хамгаалах
  • Ажилтнуудыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, үзлэгийн мөрөөр холбогдох арга хэмжээ хэрэгжүүлэх
  • Ажилтнуудыг эрүүл мэндийн даатгалд даатгуулах, эрсдэлтэй ажлын байруудад ажилладаг ажилтнуудыг  даатгалд болон эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах   
  • Ажилтнуудыг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл бүрдүүлэх, фитнесс клубт хамруулах, спорт зааланд хичээллэх боломж бүрдүүлэх
  • Амралт сувилал болон эмнэлгээр үйлчлүүлэх, тодорхой хөнгөлөлт эдлэх боломжийг судлах,  зохион байгуулах 
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллээр хангах
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдалтын судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн судалгааг үндэслэн тулгамдаж байгаа асуудлуудыг судалж шийдвэрлүүлэх  
  • Осол,осолд дөхсөн тохиолдол бүрийг бүртгэх, мэдээлэх явцыг хэвшүүлэх, сан бүрдүүлэх
  • Эмийн сан, эмнэлгийн анхан шатны тусламжид шаардлагатай эм, ариутгалын боолт материалаар хангах, тэдгээрийн хугацаа болон хэрэглээнд хяналт тавих

Ажилтнуудыг  эрүүл агаар – зусланд гаргахтай холбоотой ажлуудыг хариуцан зохион байгуулах  

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил

Инженер суурьтай

Боловсрол

Дээд боловсролтой, Мэргэжил заагаагүй, Төмөр замын чиглэлээр суралцсан, ажилласан бол давуу тал болно.

Туршлага

ХАБЭА-ын ажилтанаар 3-аас доошгүй жил ажилласан байх

Мэдлэг, Ур чадвар

 

 

 

 

 

Бусад чадвар

ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн, англи хэлний мэдлэгтэй, ХАБ болон холбогдох хууль эрхзүйн зохих мэдлэг өндөр,  компьютерын өргөн хэрэглээний программуудыг эзэмшсэн байх.

ХАБЭА-н төсөв, төлөвлөгөө, зааварчилгаа хийж, хэрэгжүүлэх, гамшигын төлөвлөгөө хийх чадвартай.

Багаар хамтран ажиллах, харилцаа холбоо хялбар тогтоох чадвартай, илтгэх, итгүүлэх чадвартай, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, дүгнэлт хийх, ажил үүргийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чадвартай

 

Зарчимч, шаардлага өндөртэй, нягт нямбай, идэвх санаачлага бүтээлч сэтгэлтэй, эерэг зөв хандлагатай, шударга, нээлттэй, тусч нөхөрсөг зан харилцаатай, цагийн менежемент сайтай, өөрийгөө байнга хөгжүүлэх, суралцах эрмэлзэлтэй.

Нэмэлт мэдээлэл

Ажлын цаг: 09:00-18:00

Бямба, Ням гаригт амарна

өдрийн хоолтой

Шаардлагатай тохиолдолд дуудагдаж ажиллана

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас94990191, 318329
Факс976-318125

Зар нийтэлсэн огноо

2024-09-09 15:56

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Агуулах хариуцсан няравПаргох ХХК
2024-08-29
ЖолоочИлинкс Экспресс ХХК
2024-09-17
СЭРЭЭТ АЧИГЧИЙН ОПЕРАТОРМөнх Ану Транс ХХК
2024-08-29
Эмч, ХАБЭАСүндэр ложистик
2024-09-16
ТУГ-ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАГЧТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК
2024-09-17
Цемент баазын жолоочФиникс Конкрит
2024-09-18
СБГ-ШУГАМЫН МЕХАНИКЧ / 1-Р ЗЭРЭГ /ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК
2024-09-02
Гааль Хүргэлт Хариуцсан ажилтанАзарра Инвестмент ХХК
2024-09-18
Тооцооны нягтлан бодогчСүндэр ложистик
2024-09-04
Тээврийн борлуулалтын мэргэжилтэнЭйр блинк экспресс ХХК
2024-08-28
Тээврийн мэргэжилтэнТуушин ХХК
2024-09-11
Ложистик менежерСиматай Монголиа ХХК
2024-09-03
Тээвэр гадаад харилцаа хариуцсан менежерАЛСТОД РӨҮД ХХК
2024-09-02
ХуульчАзарра Инвестмент ХХК
2024-09-18
Cолонгос хэлтэй логистикын ажилтанGNL ST
2024-09-05
Гаалийн бүрдүүлэлтийн менежерНомин Холдинг ХХК
2024-09-06
Хүргэлтийн жолооч /B,С ангилалтай/БСБ Сервис ХХК
2024-09-10
Ачигч, буулгагчВеллком ХХК
2024-08-29
ЛОГИСТИКИЙН ТУСЛАХ АЖИЛТАНПремиум Корпорэйшн
2024-09-19
Орос хэлтэй- Гадаад харилцааны менежерДрийм интерпрайз
2024-09-18

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.