Эмнэл зүйн сорьцонд микробиологийн шинжилгээ хийх (бактери, вирус, мөөгөнцөр, паразит илрүүлэх).
Анагаах ухааны микробиологийн оношлогооны аргуудыг ашиглан ургуулалт, будах, тодорхойлох, мэдрэг чанарын сорил гүйцэтгэх.
Шинжилгээний дүнг үнэлэх, тайлбарлах, эмчид тайлагнах.
Лабораторийн шинжилгээний бүртгэл, архивлалтыг журмын дагуу хөтлөх.
Шинжилгээ хийхдээ халдвар хамгааллын дэглэм, стандарт үйл ажиллагааны зааврыг чанд мөрдөх.
Лабораторийн тоног төхөөрөмж, урвалжийн аюулгүй хэрэглээ, хадгалалт, ариутгалд хяналт тавих.
Шаардлагатай үед лабораторийн сургалт, чанарын хяналт болон магадлан итгэмжлэлд оролцох.
Бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах.
Анагаах ухааны их сургууль төгссөн, хүний их эмч мэргэжилтэй.
Микробиологи, лабораторийн эмчилгээ оношлогооны чиглэлээр мэргэшсэн байх.
Лицензтэй байх.
Микробиологийн лабораторид 1-ээс дээш жил ажилласан бол давуу тал.
ISO 15189 стандарт, чанарын менежмент, лабораторийн магадлан итгэмжлэлд оролцож байсан бол нэмэлт давуу тал.
Микробиологийн сорьц боловсруулах стандарт аргуудыг эзэмшсэн.
Тоног төхөөрөмж, шинжилгээний автомат системүүд дээр ажиллах чадвартай.
Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, баг хамт олноор ажиллах чадвартай.
Ажлын нарийн төвөгтэй орчинд анхаарал төвлөрүүлэн, нягт нямбай ажиллах чадвартай.
Халдвар хамгааллын дэглэм, лабораторийн аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөх.
Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.