НЯГТЛАН БОДОГЧ /тайлан/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг ОУ-ын болон Монгол улсын холбогдох хууль, стандартын дагуу үнэн зөв хөтлөх, тайлагнах,
- Санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах,
- Компанийн санхүүгийн тайлан, балансыг цаг хугацаанд нь тайлагнах,
- Удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь ханган ажиллах,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бол давуу тал,
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, 3-аас дээш жил Тайлангийн нягтлан бодогч ажлын байранд ажилласан туршлагатай бол давуу тал,
- Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилласан туршлагатай бол давуу тал,
- Бүтээгдэхүүний өртгийн тооцоолол хийх чадвартай бол давуу тал,
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй,
- Санхүүгийн программ дээр ажиллах чадвартай,
- Ажлын зохион байгуулалт сайтай, хурдан шуурхай, гүйцэтгэл сайтай,
- Харилцааны соёлтой, баг хамт олныг удирдан чиглүүлэх чадвартай,
- Тогтвор суурьшилтай ажиллах,
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх материал:
-Цээж зураг-1%,
-Дипломын хуулбар-1%,
-Иргэний үнэмлэх хуулбар-1%,
Та манай хамт олонтой нэгдсэнээр:
-Олон улсын франчайз брэнд TOUS les JOURS бейкерийг хөгжүүлэгч хамт олонтой нэгдэх
-Мэргэжлээрээ өсөж хөгжих боломж
-Ажилтанд зориулсан урамшуулал, хангамжийн багц санал болгож
Таны ажлын туршлага, ур чадвараас шалтгаалан цалинг тохирох боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75757510, 95100594, 95100436, 95100136
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.