БАРИЛГА ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Кемпийн хэвийн үйл ажиллагааг явуулахад сантехник, цахилгаан, дулаан, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн доголдолгүй ажиллах нөхцлийг хангах;
- Кемпийн байгууламжид гарч болзошгүй бүхий л асуудлыг тооцоолон шалгаж урьдчилан сэргийлэх хэмжээнүүдийг авах;
- Засвар үйлчилгээтэй холбоотой зардлын төсөвт хяналт тавих, ХАБЭА-н дүрмийг чанд сахин ажиллах, холбогдох ажилтнуудад зааварчилгаа өгөх;
- Аж ахуйн ажилтнуудад ажлын чиглэл өгч, үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан болон сантехникийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Асуудлыг шийдвэрлэх чадвартай;
- Хувийн зохион байгуулалт болон цаг ашиглалт сайн;
- Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, авах арга хэмжээг анхан шатанд үнэлж дүгнэх мэдлэг туршлагатай байх;
- Байгууламж, уурын зуухны ашиглалтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай байх
Нэмэлт мэдээлэл
- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай сендвичен кемпэд ээлжийн хуваариар ажиллана.
- 4 улирлын турш тогтвортой явагдах үйл ажиллагаатай кемпэд найрсаг хамт олон таныг хүлээж байна.
- 15/15 ростороор ажиллах боломжтой
- Дэлгэрэнгүй мэдээлээлэл авах утас: 95100336
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарҮйлчилгээ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.