Захиргааны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гадна, дотны зочдыг хүлээн авахад шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллах, захирал болон ажилтнуудын гадаад болон дотоод томилолттой холбоотой бүхий л үйл ажиллагаанд туслах, хариуцан ажиллах
- Компанид ирсэн бичиг баримтын бүртгэл хөтлөх, архивлах, холбогдох хэлтсийн ажилтнуудад мэдээллийг түгээх, гарсан хариуг холбогдох байгууллагуудад илгээх, ERP системд бүртгэх,
- Компанийн гадаад ажилтнуудын виз, хөдөлмөр эрхлэлт болон ажиллах эрхийн асуудлуудад Захиргааны менежерт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, бэлэн болсон баримт бичгийг ажилтанд болон компанийн холбогдох хэлтсийн ажилтнуудад хүргүүлэх
- Оффисын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, гарсан асуудалд арга хэмжээ авах, шийдвэрлэх
- Шаардлагатай бичиг баримт орчуулах
- Байгууллагын соёл, гадаад болон дотоод имижийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, здийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- MS Office программууд дээр өндөр түвшинд ажилладаг байх
- Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайн, багаар ажиллах чадвартай байх
- Зохион байгуулах, оновчтой шийдвэр гаргах ур чадвартай
- Танилцуулга хийх, тооцоо хөтлөх
- Албаны болон хувийн нууцыг чанд хадгалах зэрэг болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.