ЧИМЭГЛЭГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүний үзэмжийг сайжруулах, орчин үеийн болон уламжлалт хэв маягийг хослуулах, шинэлэг, өвөрмөц чимэглэл, дизайн гаргах.
- Хэрэглэгчийн захиалгаар тусгай бүтээгдэхүүнүүдийн чимэглэл хийх, нарийн шаардлага, хүсэлтэд нийцүүлэх.
- Бүтээгдэхүүний өнгө үзэмж, чимэглэлийн аргачлалуудыг тогтмол шинэчлэх, сайжруулах.
- Нарийн боовны бүтээгдэхүүний зуурмаг бэлтгэх, үүнийг чимэглэхэд шаардлагатай урьдчилсан бэлтгэл ажлуудыг зохион байгуулах.
- Чимэглэлийн материал, хэрэгсэл сонгох, тохиромжтой жор, орц найрлагыг тохируулах.
- Шинэ бүтээгдэхүүн туршилтаар хийж, чанарыг шалгах.
- Бусад ажилчдад туршлага солилцох, тэднийг чимэглэлийн ур чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.
- Чимэглэл хийх үйл явцад шаардлагатай аргачлал, технологийг зааж сургах, чанарын хяналт тавих.
- Захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- Тусгайлан захиалсан бүтээгдэхүүнүүдийг чимэглэх, захиалагчийн шаардлагад нийцсэн загвар, дизайнаар хийх.
- Хугацаатай захиалгыг гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэргэжлээрээ 1 -с дээш жил ажилласан туршлагатай
- Зохион байгуулах чадвартай
- Хариуцлагатай
- Өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
- Ачаалал даах, шиниийг санаачлах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77778260, 99028260, 85338260
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.