ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВЛӨХ /Хятад хэлтэй/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Харилцагчдад банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилан танилцуулах, угтан үйлчлэх, зөвлөгөө өгөх, банкны үйлчилгээ болон дотоод үйл ажиллагааны асуудлаар хандсан харилцагчид, гадны зочдыг бусад нэгж, ажилтантай холбож өгөх, утсан харилцааг хариуцан ажиллах.
- Харилцагчдад үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх;
- Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой танилцуулга, мэдээллийн самбарын мэдээллийг шинэчлэх, хүрэлцэхүйц байдлыг хангах;
- Үйлчилгээний танхимын эмх цэгцэд хяналт тавих, сайжруулах санал санаачлага гаргах;
- Харилцагчдад хүргэж болохуйц мэдээллийг хариуцсан газар нэгжүүдээс шуурхай гаргуулж авах;
- Үйлчилгээний чанар, үр дүнд хяналт тавих, алдаа дутагдлыг илрүүлэх, түүнийг түргэн шуурхай залруулах, цаашид үйл ажиллагааг сайжруулах зорилгоор санал санаачлага гарган холбогдох нэгжтэй хамтран ажиллах;
- Гаднаас орж ирэх утасны дуудлагыг шуурхай авч, шаардлагатай үйлчилгээгээр хангах;
- Дансны мэдээлэл авахыг хүссэн харилцагчдын материалыг шалгасны үндсэн дээр холбогдох ажилтанд хүргүүлж, гаргуулах;
- Үйлчилгээний танхимд харилцагчийн гомдол үүссэн, тухайн асуудал хүндэрсэн тохиолдолд харилцагчийг нэн даруй уулзалтын өрөөнд оруулан холбогдох албан тушаалтанд асуудлыг шилжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Үйлчилгээний маркетинг, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй,
- Хятад хэлний ярианы мэдлэгтэй,
- Харилцааны ур чадвар өндөр байх, ажил хэрэгч, нямбай,
- Хурдан шуурхай, нийгмийн идэвхтэй,
- Хариуцлагатай, санал санаачлагатай ажиллах,
Үндсэн цалин+Хятад хэлний HSK онооны нэмэгдэл+хоолны нэмэгдэл+ажилласан жилийн нэмэгдэл;
Нэмэлт мэдээлэл
- Хотын төвийн орчин үеийн тохилог оффис;
- Ажилтны орон сууцны зээлийн нөхцөл;
- Ажилтуудад зориулсан Кредит картын нөхцөл;
- Ажилтнуудад зориулсан цалингийн зээлийн нөхцөл;
- Ашигт ажиллагаанаас хамаарсан хагас жил тутамд ажилтны гүйцэтгэлийн урамшуулал авах боломж;
- Банкны зардлаар сургалтанд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх боломж;
- Карьер ахих, ур чадвараа харуулах боломж;
- Төрсөн өдрийн цалинтай амралт;
- Найрсаг хамт олон, мэргэжлийн, өндөр боловсролтой удирдлага, өөрийгөө сорих, өгч хөгжих боломж;
- Үндсэн цалин +Ажилласан жилийн нэмэгдэл+Өдрийн хоолны нэмэгдэл;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.