Яаралтай тусламжийн сувилагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
Сувилахуйн чиглэлээр бакалаврын боловсролтой, яаралтай тусламжийн сувилагчийн нарийн мэргэшил эзэмшсэн, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар хамтран ажиллах
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
- Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
- Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- 35 хүртэлх настай байх. (Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар)
Цэргийн эмнэлэгт ажиллах хүсэлтэй. (цэргийн албан хаагч байж болно)
Нэмэлт мэдээлэл
Сонирхсон иргэд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг буюу /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгыг хавсаргах/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг болох гэрчилгээ, дипломын хуулбар, эх хувийн хамт;
- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
- “3 х 4”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;
Лавлах утас: Захиргаа, хүний нөөцийн алба 51-265341, 51-263283
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.