Нүүрсний лабораторийн химич
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Лабораторийн ахлахын өгсөн үүрэг даалгаврын дагуу өдөр тутмын шинжилгээ, сорилтын ажлыг гүйцэтгэх;
- Ажлын хуваарь, төлөвлөгөөг мөрдөж, лабораторийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах;
- Нүүрсний дээжинд шаардлагатай бүх төрлийн техникийн болон химийн шинжилгээг стандарт аргачлалын дагуу нарийвчлалтай, найдвартай гүйцэтгэх;
- MNS/GB стандарт болон холбогдох бусад аргачлал, заавар, журамд нийцүүлэн шинжилгээ хийх.
- Лабораторийн ахлахад ажлаа тайлагнах, үүрэг даалгавар авах;
- Чанарын зөрчлийг илрүүлэх, өөрийн гүйцэтгэсэн шинжилгээний ажилд анхан шатны чанарын хяналт хийх;
- Ажлын шаардлагын дагуу орон нутагт тодорхой хугацаанд ээлжээр ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Химич, хими-технологич, инженер чиглэлээр төгссөн байх;
- Нүүрс химийн болон бусад лабораторид ажиллаж байсан бол давуу тал болно;
- Лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах чадвартай байх;
- Ажлын үр дүнг хугацаанд нь гүйцэтгэх хариуцлагатай байх;
- Цаг баримтлах, ажлын төлөвлөгөө, хуваарийг нарийн мөрдөх чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ур чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай байх;
- Идэвх санаачлагатай, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах;
- Англи болон хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
- Өмнөговь аймагт уурхайд 14 хоног ажиллаж 14 хоног амрах ээлжээр ажиллана;
- Хэвийн бусын нэмэгдэл олгоно;
- Манай эрч хүчтэй, мэргэжлийн хамт олонтой нэгдэхийг урьж байна. Хэрэв та тогтвортой ажлын байр, мэргэжлийн өсөлт, найрсаг хамт олны нэг хэсэг болохыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.