АГУУЛАХ, ТҮГЭЭЛТИЙН АЛБАНЫ ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүний нөөцийн удирдлага, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг удирдлагаар хангах;
- Хүнсний аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх;
- Агуулах, түгээлтийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах;
- Барилга обьектуудын бүрэн байдлыг хангах мөн тэдгээрт ашиглагддаг тоног төхөөрөмж, машин механикзмын бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангах;
- Төмөр замын засвар үйлчилгээний ажлыг холбоотой байгуулагатай хамтран гүйцэтгүүлэх;
- Ажлын байрны тодохойлолтод тусгагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт, түгээлт, нөөц, хөрөнгийн удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 2-с доошгүй жил энэ чиглэлдээ удирдах ажил хийж байсан;
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Төлөвлөлт болон гүйцэтгэлийн өндөр ур чадварай;
- Багаар хамтран ажиллах болон харилцааны эерэг ур чадвартай байх;
- Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
- Бүтээлч сэтгэлгээтэй, мэдрэмжтэй, мэргэжлийн ёс зүйтэй;
- Дата анализ хийх чадвартай;
Нэмэлт мэдээлэл
УБГурил компанийн зүгээс танд дараах үнэ цэнийг санал болгож байна:
- Уян хатан цагийн хуваарь /07:30-09:00 цагаас сонгон ажилдаа ирэх/;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдаx;
- Таван Богд Группийн 7 төрлийн сонирхолын клубуудэд хамрагдаx;
- Жил бүрийн цалингийн өсөлт;
- Урамшуулалт цалин;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Удаан жилийн нэмэгдэл;
- Хоол, унааны хөнгөлөлт;
- Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө гэх мэт.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.