Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс ҮТП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн /видео эд

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго:Компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, арга хэмжээний зураг авах, видео бичлэг хийх, мэдээний дүрст тойм бэлтгэх, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Компанийн бодлого, үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэл, мэдээлэл, сурталчилгааг хариуцах, дүрс зураг авах, эвлүүлэх, видео материалыг өндөр чанартай, мэргэжлийн стандартад нийцүүлэн засварлах, өнгө засвар, дууны тохиргоо, хөдөлгөөнтэй график хийх;
  2. Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны талаарх мэдээллийн сан бүрдүүлэх, архивын нэгж үүсгэх, мэдээллийн хэрэгслийн бүх сувгаар олон нийттэй харилцах, санаа бодлыг судлах;
  3. Компанийн нэгжүүдээс үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч нэгтгэн тойм, мэдээ бэлтгэх, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Медиа үйлдвэрлэл, Зураг авалт, Хэвлэлийн график дизайн, Радио  дэлгэцийн техник, технологи

Мэргэшил: Видео мэдээлэл боловсруулах, эвлүүлэг хийх, график программ дээр ажиллаж байсан туршлагатай байх; Телевиз болон мэдээллийн технологийн салбарт ажиллаж байсан туршлагатай (график программ хангамж болон зураглаачийн ажил үүргийн талаар зохих мэдлэгтэй бол давуу тал болно).

Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • Adobe Premiere Pro, Final Cut Pro, DaVinci Resolve, MS Office, бусад мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  • Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
  • Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
  • Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна. 
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл   цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75883399

Зар нийтэлсэн огноо

2025-03-28 09:56

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Геологич GISГовь караван ХХК
2025-04-08
Телехандлер операторИ Эм Си ХХК
2025-04-02
СантехникчЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-04-01
ЭМААБО менежерСейф Транс ХХК
2025-04-02
Туслах цооног өрөмдөгч /Дундговь/МАК Цемент ХХК
2025-03-12
Сэлбэг бараа материалын нярав /Булган/Платинум Ланд ХХК
2025-04-02
ЗАСВАРЫН МЕХАНИК /УУРХАЙД/Их говь энержи ХХК
2025-04-03
ГАГНУУРЧИНХОС ХАС ХХК
2025-03-13
ХАБЭА-н инженер / Булган аймаг/Платинум Ланд ХХК
2025-04-04
ХАБЭА-н МЭРГЭЖИЛТЭНЭрхэт түнш
2025-03-11
САНТЕХНИКЧ /14/14 Нарийн Сухайтын уурхай/Монголын Алт (МАК) ХХК
2025-03-16
ЁС ЗҮЙН НИЙЦЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН (ТҮР АЖЛЫН БАЙР)Барловорлд Монголиа ХХК
2025-03-31
Засварчин/ХММ/"Эс Жи Коул Майнинг" ХХК
2025-04-01
ХАБЭАСоёл Арвижих ХХК
2025-03-18
Үйлчилгээний машины жолоочЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-03-12
Нүүрсний лабораторийн химич"СИ СИ АЙ СИ ЭМ ЭН ЭЙЧ КЭЙ" ХХК
2025-03-10
Засварын ХАБ-н инженерНормаунт ХХК
2025-04-08
Сав тоног төхөөрөмжийн засварчинНью Энержи Стар ХХК
2025-04-03
HD785 /100тнн/ Усны машины жолоочХҮРЭН ТОЛГОЙ КОАЛ МАЙНИНГ ХХК
2025-03-17
Уурхайн сэлбэгийн няравАРМИКО МАЙНИНГ КОРПОРАЦ ХХК
2025-04-01

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.