Замын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Өөрийн хариуцсан талбайн ажлыг техникийн шаардлагад нийцүүлэнхурдан шуурхай хийж гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд:
- Автозамын барилгын стандарт, нормыг баримтлан ажлыг хариуцан гүйцэтгэх;
- Ерөнхий инженерийн удирдлагын дагуу талбай дээрх ажлыг батлагдсан зураг төсөл, төсвийн дагуу оновчтой зохион байгуулах;
- Компанийн төсөлт ажлуудын графиктай уялдуулан хувийн ажлын төлөвлөгөө гаргах, өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч хамтран ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автозамын инженер /гүүрний инженер/ геодезийн инженер мэргэжлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй;
- AutoCAD, Dekispart, Autodesk, Civil, 3D зэрэг зураг төслийн программ хангамж ашиглах чадвартай;
- Техникийн шаардлага болон авто замын салбарт мөрдөгдөж буй стандартын мэдлэгтэй;
- Шинэ төгсөгч сургаж авах боломжтой бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
-
Чадварлаг мэргэжилтэн танд бид дараах боломжуудыг санал болгож байна.
- Хоол, унааны нэмэгдэл;
- Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
- Хээрийн нэмэгдэл;
- KPI УРАМШУУЛАЛ,
- Олон салбарт бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж,
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн хөтөлбөр,
- "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "ЙОГА", "ФИТНЕС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ", СПОРТ ЗААЛ,
- "МИНИЙ МАКС"- хөтөлбөрийн хүрээнд Бургер кинг, М МАРТ-сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Нама, Ардын банш, GEOX, COCCINELLE брэнд, Hansang ресторан, Рамада зочид буудал, INNJOY ресторан, Титэм спорт бар гэх мэт худалдаа үйлчилгээний салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,
- Эрүүл мэндийн байгууллагаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хариуцлагатай жижүүр (school police) хийх үеийн цалинтай чөлөө;
- Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
Манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
*Бид бүх мэдээллийн нууцлалыг чанд хадгалж харьцах бөгөөд ажлын байранд тохирох эсэхийг тогтоохоос бусад зорилгоор мэдээллийг задруулах буюу ашиглахгүй болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.