Хамтын ажиллагааны менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Зах зээлийн судалгаа хийх, шинэ харилцагч татах, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, борлуулах, апп ашиглах зөвлөгөө өгөх, гэрээ байгуулах, харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бизнесийн зорилтот үзүүлэлтүүдийг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Албан харилцааны ур чадвартай (Ярианы болон бичгийн)
- Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Тоон мэдээлэлд шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай
- Бизнесийн ёс зүйн талаар ойлголттой, хариуцлагатай
- Идэвх санаачилгатай, түргэн шуурхай, бүтээмжтэй
- Тайлан мэдээ, танилцуулга бэлтгэх чадвартай
- Мэдээллийн аюулгүй байдлын талаар ойлголттой
Нэмэлт мэдээлэл
“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.
Та бидэнтэй нэгдсэнээр:
- Ажлын уян хатан цаг
- Эрүүл мэндийн даатгал
- Спорт заал
- Цай, кофены хангамж
- Алжаас тайлах гэрээт бариач
- Найрсаг хамт олон
- Ажиллахад таатай орчин болон бусад олон олон боломжууд таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.