АСТРА ГРУПП нь 10 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө болон барилга угсралт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, Барилгын цонх үйлдвэрлэл, угсралт, Гахайн фермер аж ахуй зэрэг чиглэлүүдээр хурдацтайгаар өргөжин тэлсээр 7 салбар охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж буй групп компани юм. Бид дээрх хугацаанд барилгын салбартаа орон сууц, оффис, хаус, хотхон зэрэг нийт 10 төсөл хөтөлбөрийг барьж бүтээн байгуулсан байна. Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр солонгос ресторан, лоунж, караокены нийт 12 салбар нээж үйлчлүүлэгчдэдээ хүрч ажилласаар байна. Манай салбар компани болох “Евро Пласт” ХХК нь герман стандартын дагуу өндөр чанартай вакум цонхыг үйлдвэрлэн, угсарч зах зээлд нийлүүлж байна. Бид дээрх салбар охин компаниуддаа чадварлаг боловсон хүчин хүлээн авахдаа үргэлж баяртай байх болно.
* Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль тогтоомжийн дагуу журам, заавар, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэвшүүлэх, хяналт тавих
* Эрүүл ахуйн хяналт тавих, заавар зөвлөмж боловсруулах, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх
* Хүнсний үйлдвэрлэлийн технологийн процесст хяналт тавих
* Үйлчилгээний ажилчдын эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол анхаарч, цаг хугацаанд нь хамруулсан эсэхэд хяналт тавих
* Эрүүл ахуй, ариун цэвэр, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
* Хоолны технологи картад хяналт тавих, орц нормд тогтмол хяналт тавих
* Хүнс үйлдвэрлэл үйлчилгээний технологи чиглэлээр их дээд сургууль төгссөн
* Багаар ажиллах чадвартай
* Зааж сургах багшлах чадвартай
* Онолын өндөр мэдлэгтэй байх
АСТРА ГРУПП ХХК-д нэгдсэнээр
Танд өсөн дэвших боломж, Тогтвортой ажлын байрыг санал болгож байна.
Ажлын 5 өдөртэй. 08:00-17:00цаг, 08:30-17:30цаг, 09:00-18:00цаг, 09:30-18:30 цаг гэсэн сонголтоор ажиллах боломжтой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.