Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангах.
Барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хангах.
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хянах, эрсдэлийг урьдчилан тооцоолох.
Засвар, техникийн үйлчилгээний график төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих.
Гэнэтийн эвдрэл, гэмтлийг богино хугацаанд оношилж, засварлах арга хэмжээ авах.
Гаднын засвар үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээний нөхцөлийг тохирох.
Эрчим хүч, ус, дулааны хэрэглээг оновчтой удирдах, үр ашгийг нэмэгдүүлэх.
Ашиглалтын зардлыг тооцоолж, хэмнэлтийн шийдэл боловсруулах.
Тоног төхөөрөмж, материалын худалдан авалтад оролцож, шаардлагатай тооцоо, судалгаа хийх.
Барилгын ашиглалт, инженерийн шугам сүлжээний норм, стандарт мөрдөж ажиллах.
Байгаль орчин, эрчим хүчний хэмнэлттэй холбогдох хууль, дүрэм, журмыг мөрдөх.
Аюулгүй ажиллагааны дүрэм, стандартуудыг дагаж мөрдөх.
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.