Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БИЗНЕС АНАЛИСТ

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

Ажлын байрны зорилго

Компанийн урт хугацааны зорилгодоо хүрэх, салбартаа өрсөлдөх чадвартай хэвээр үлдэхэд нь туслах зорилгоор бизнесс процесст дүн шинжилгээ хийж стандартжуулах төлөвлөгөө боловсруулах, удирдлагад танилцуулах, батлуулах, үр дүнтэй зохион байгуулах замаар компанийн үйл ажиллагааг хамгийн үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлж ажиллана. 

Гүйцэтгэх гол чиг үүрэг

 

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Компанийн бизнесс процессийн стандартжуулах, бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санаачлах тэдгээр үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулалт хийх, харилцагч нартай харилцах, эсвэл шаардлагатай дүн шинжилгээ, судалгаа хийх, уулзалт, хэлэлцээний ажлыг зохион байгуулах, төлөвлөлт, шийдвэр гаргалтад санал, зөвлөмж өгөх зэргээр оролцож дэмжлэг үзүүлэх
  • Гүйцэтгэх баг болон захирлуудын зөвлөлд ахиц дэвшил, үр дүнгийн талаар тогтмол мэдээлэл өгөх
  • Төлөвлөлт болон холбогдох судалгаа, дүн шинжилгээг оновчтой, үр дүнтэй боловсруулах зорилгоор мэдээ, мэдээллийн ач холбогдолтой, найдвартай эх үүсвэрүүдээс байнга зах зээлийн орчин нөхцөлтэй холбоотой мэдээлэл судалж, шаардлагатай гэж үзсэн мэдээллийн арга хэмжээ, хурал, уулзалт, чуулгад оролцож, мэдээлэл цуглуулах, дотооддоо удирдлагын багт мэдээлэл хуваалцах ажлуудыг тогтмол зохион байгуулах
  • Компанийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хөтөлбөр, төсөл санаачлах, хэрэгжүүлэхэд оролцох, ЗГ, төр, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах санал бэлтгэх, гэрээ хэлэлцээрийг байгуулах, шаардлагатай бол компанийг төлөөлөх, илтгэл тавих, хурал уулзалтад оролцох
  • Олон улсын болон дотоодын томоохон хурал, чуулга, хэлэлцүүлэг, семинар, арга хэмжээнд компанийг төлөөлж оролцох, мэдээлэл цуглуулах, илтгэл тавих, уулзалтууд зохион байгуулах, гэрээ хэлцэл хийх зохион байгуулалтаар хангах зэрэг болно

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Стратегийн менежмент, Эдийн засагч чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Бизнес процессийн бүртгэл, сайжруулалтыг туршигдсан арга аргачлалт, стандартын дагуу хийж гүйцэтгэх дата мэдээлэл боловсруулах, баримт бичиг боловсруулах чадвартай 
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай, Групп компанид ажиллаж байсан бол давуу тал болно 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй 
  • Бие дааж өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бусдад зааж зөвлөх, мэдээлэл хуваалцах, илтгэх ур чадвартай байх; 
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, нягтлах, бичиг баримт, тайлан, төлөвлөгөө, гэрээ хэлцэл байгуулах, санал, зөвлөмж, дүгнэлт боловсруулах, хянах, нэгтгэн дүгнэх ур чадвартай байх; 
  • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга, харилцаа сайтай, хариуцлагатай, хүндэтгэлтэй зан чанартай байх

Нэмэлт мэдээлэл

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88092733, 75556677

Зар нийтэлсэн огноо

2024-09-04 17:27

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Маркетинг, борлуулалтын менежерECM XXK
2024-09-13
Онлайн хариуцсан худалдааны зөвлөхГурван сор
2024-09-02
Байгууллагын маркетингийн багГүнд инвестмент холдинг групп
2024-09-17
МерчиндайзерДрийм интерпрайз
2024-09-01
ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНМонголын Алт (МАК) ХХК
2024-09-02
Маркетингийн менежер /Брэнд хувцасны дэлгүүрДельта Холдинг
2024-09-11
ДИЗАЙНЕР, МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРУлаанбаатар смарт карт ХХК
2024-08-28
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР АЖИЛД АВНАИГА ХХК
2024-09-16
Бизнес шинжээчПик Пак Групп ХХК
2024-09-10
Сошиал медиа маркетерSRT Group
2024-09-13
ГРАФИК ДИЗАЙНЕРМедСкан эрт илрүүлгийн төв
2024-09-17
Маркетингийн менежерТаван Богд Групп
2024-09-06
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ /MG MOTORS/Глобал Бридж Групп
2024-08-28
ГРАФИК ДИЗАЙНЕРИх Үйлсийн Эрэлд Групп ХХК
2024-09-12
БРЭНД МЕНЕЖЕР (ХҮҮХДИЙН ТОГЛООМ)Наран Трейд ХХК
2024-08-27
Дата аналист /Маркетинг менежер/Тэгш Чанар ХХК
2024-08-26
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР (ХҮҮХДИЙН ТОГЛООМ)Наран Трейд ХХК
2024-09-11
САНХҮҮГИЙН МЕНЕЖЕРМонос Групп
2024-09-16
Маркетингийн менежерХүнс Групп
2024-08-28
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕРМонос Хүнс ХК
2024-09-10

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.