Бассейн, сауны орчин нөхцөлийг цэвэрхэн байлгахад анхаарах, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хийх, Бассейны усны тохирсон хэмийг алдагдуулахгүй байх, температурыг тохируулж тааруулах.
Бассейны усыг цэвэр тунгалаг байлгах, хлор тунгалагжуулагч, цэнхэртүүлэгч бодисуудыг тохирсон хэмжээгээр заасан хугацаанд тогтмол хийж байх.
Бассейн, саунд ашиглагдаж байгаа эд зүйлс, бараа материал, тоног төхөөрөмж, хэрэгслийг эвдэрч гэмтэхээс нь урьдчилан сэргийлэх, холбогдох ажилчинд хандаж засаж сайжруулах.
Үйлчлүүлэгч нарт усанд сэлэх анхан шатны заавар зөвлөгөө өгөх, хөвөгч хэрэгслээр хангах, гэнэтийн үед тусламж үзүүлэх,анхаарал хандуулах.
Үйлчлүүлэгчийг бассейн, саунд орхоос өмнө шүршүүрт биеэ угаасан, усны хувцас хэрэгсэл нь бүрэн байгаа эсэхэд хяналт тавих, анхааруулж сануулах.
Үйлчлүүлэгч нэг бүрт бүртгэл үүсгэж бассейн, саунд орсон өдөр, цагийг тэмдэглэх.
Бассейн, сауны үйл ажиллагааг идэвхитэй явуулах, олон нийтэд үйлчилгээгээ таниулан сурталчилах, ашиг орлого нэмэгдүүлэх.
Хувийн сахилга бат, ёс зүйтэй байх
Усанд сэлдэг, шаардлагатай үед авран хамгаалах чадвартай ХАБ-н мэдлэгтэй, анхан шатны түргэн тусламж үзүүлэх чадвартай байх
Цэвэрч нямбай, хамт олонч, зарчимч шударга байх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.