Хуулийн зөвлөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн бизнесийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн үр дагавар бүхий эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Гэрээ хэлцэл болон эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдссэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах
- Компанийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад хууль эрх зүйн асуудлаар хамтран ажиллах, баримт бичгийн төсөл боловсруулах
- Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль, эрх зүйн чиглэлээр 2-с дээш жил ажиллаж байсан туршлагатай, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх
- Компанийн эрх зүй, Гэрээний эрх зүйгээр мэргэшсэн буюу ажиллаж байсан туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Шударга зарчимч, хариуцлагатай, харилцааны чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй
- Эрсдэлийг урьдчилан харах, хэлцэл хийх, оновчтой шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвартай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХууль, эрх зүй
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.